Дани Улс “АстраЗенека” вакциныг бүрэн зогсоолоо

2021-04-15,   282

Дани Улсын эрх баригчид “АстраЗенека" вакциныг бүрэн зогсоох шийдвэр гаргажээ. Учир нь  энэхүү вакцин нь ховор төрлийн цусны бүлэгнэлт үүсгэсэн гэж үзсэн байна.
 
Ингэснээр “АстраЗенека”-г бүрэн зогсоосон Европык анхны улс Дани болж байгаа юм. 
 
Европын Холбооны хар тамхитай тэмцэх албанаас өнгөрсөн долоо хоногт “АстраЗенека” маш ховор тохиолддог цусны бүлэгнэлтийг үүсгэдэг гэж мэдэгдсэн. Өнгөрсөн сард Европын 13 орон цусны бүлэгнэлт үүсгэдэг гэсэн шалтгаанаар “АстраЗенека" вакциныг түр зогсоогоод байсан юм.

Дани Улс “АстраЗенека” вакциныг бүрэн зогсоолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ