БНСУ-аас 2020 оны аравдугаар сард эх орондоо ирсэн иргэн Д.Мөнхбат "Энхсаран" сувилалд тусгаарлагдах щаандаа коронавирусийн халдвар авсан тухайгаа олон нийтэд мэдээлсэн. Түүний хувьд тусгаарлалтын 23 дах дээрээ халдвартай болох нь тогтоогдож, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эмнэлгээс гарсан билээ.Уг асуудлаар түүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас олон нийтэд худал мэдээлэл түгээсэн хэмээн үзэж, зөрчлийн хуулиар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу таван зуун мянган төгрөгөөр торгосон.
Хэрэг ингээд дуусаагүй бөгөөд иргэн Д.Мөнхбатад Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021.03.24-ны өдөр Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа юм байна. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа ийнхүү нийтэлжээ.
Энхсаран сувиллын бодит үнэнг илчилсэн иргэн Д.Мөнхбатад ЭРҮҮГИЙН ХЭРЭГ үүсгэж, яллагдагчаар татжээ |
|