Улсын хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сард ХДХВ/ДОХ-ын 3 тохиолдол илэрсэн байна. Ингэснээр улсын хэмээнд ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 314 болж бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Өнгөрсөн сард нийт халдварт өвчний 7104 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх сараас 4886
(3.2 дахин)-гаар нэмэгдэхэд коронавирусын халдвараар өвчлөгчид 4430 (4.9 дахин)-аар, гар, хөл,
амны өвчнөөр өвчлөгчид 36 (3.4 дахин)-аар, сүрьеэгээр өвчлөгчид 120 (84.5%)-оор, гонококкт
халдвараар өвчлөгчид 119 (58.0%)-өөр, тэмбүүгээр өвчлөгчид 120 (42.0%)-иор нэмэгдсэн нь голлон
нөлөөлжээ. Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 86 (52.4%)-гаар буурсан байна.
Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрчээ |
|