Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдвараар хоёр хүн, хавсарсан өвчтэй нэг хүн нас барсан тухай мэдээллийг өгсөн.
Тэгвэл дөнгөж сая Цэргийн төв эмнэлэгт коронавируст халдвараар дахин нэг хүн нас баржээ. Тухайн хүний хувьд 43 настай, Чингэлтэй дүүргийн цэргийн штабын даргаар ажиллаж байсан, дэд хурандаа Ж.Д юм. Тэрээр Цэргийн төв эмнэлэгт 10 гаруй хоног эмчлүүлж байгаад ийнхүү харамсалтайгаар нас барсан байна.
Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан, хурандаа нас барлаа |
|