Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэхийг хэлэлцэх Цэцийн хуралдаан хойшилжээ

2021-04-16,   543

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг  Цэцийн дунд суудлын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх товтой байв. Гэвч уг хуралдаан хойшилсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. 
 
Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж, УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэх үндэслэлээр Цэцэд мэдээлэл гаргасан.
 
 Нэр бүхий иргэд гомдол гаргахдаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин нэр дэвшихгүй гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулах ёстой гэж үзсэн. Үндсэн хуульд Ерөнхийлөгчөөр нэг удаа, зургаан жилээр сонгогдох энэ заалтыг холбогдох хуулиар зохицуулж өгөөгүй гэсэн утгатай мэдээллийг Цэцэд гаргасан юм.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэхийг хэлэлцэх Цэцийн хуралдаан хойшилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ