Сүүлийн 24 цагт 1107 хүнээс коронавирус илэрч, ЗУРГААН хүн нас барлаа

2021-04-16,   224

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 
 
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11,881 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1107 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тоо 19,672 болов. 
 
Мөн хугацаанд 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 11,044 болж байна. Сүүлийн нэг хоногт манай улсад хамгийн олон нас баралт бүртгэгджээ. Тодруулбал, халдвар авч эмчлүүлж байсан зургаан иргэн эндсэн байна. 

Сүүлийн 24 цагт 1107 хүнээс коронавирус илэрч, ЗУРГААН хүн нас барлаа
Шинэ мэдээ