Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, нэг хүүхдийн амь нас хохирчээ.
Тодруулбал, энэ сарын 15-нд Сэлэнгэ аймагт бага оврын ачааны машины жолооч хашаан дотроо хөдөлгөөн эхлэхээр ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай осол гарсан байна.
Жолооч нар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг тогтмол тойрч шалгаж байхыг Тээвриийн цагдаагийн албанаас санууллаа.
Ухарч байхдаа бага насны хүүхэд мөргөж, амь насыг нь хохироожээ |
|