Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудаснаа "Хүчгүй төр Хүчит шонхор гэдэг шиг л байна" хэмээн бичжээ.
Тэрбээр "Маргааш өглөөнөөс цагдаагийн байгууллагын дэмжлэгийг авч "Хүчит шонхор"ыг шалгана. Байцаагч нарын биед халдах, заналхийлэх, доромжлох нь гаарлаа. ШӨХТГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Дүүргийн Мэргэжлийн хяналт, Дүүргийн татварын хэлтэс, Дүүргийн Онцгой байдал, Дүүргийн Цагдаагийн хэлтэс хамтарсан хяналт шалгалт эхэлсэн.
Өнөөдрөөс бусад зах, худалдааны төвийн удирдлагуудтай хийх уулзалтууд эхэллээ. Яагаад бусад дүүргийн иргэд, тухайлбал Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн иргэн бөөний үнээр мах авах гэж хотын хойд захруу явах ёстой вэ. Махны бөөний худалдааны хэт төвлөрлийг задлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын баруун, зүүн, урд, хойд хэсгүүдэд бөөний төвийг байгуулах. Бөөний төв нь Хүчит шонхор захад төвлөрөн олон жил болсоноос үүдэн хэт монопольчлол, үнийн үгсэн хуйвалдах, зохиомол хомсдол бий болгох, үнийн хөөрөгдөл гаргах үндэс суурь шалтгаан үүсээд байна" гэжээ.
Б.Бат-Эрдэнэ: Хүчгүй төр "Хүчит шонхор" гэдэг шиг л байна |
|