Шивээговь сумаас миномёт, их бууны сум олджээ

2021-04-17,   245

Говьсүмбэр аймаг, Шивээговь сум 2 дугаар багийн “Наймтын шороот” гэдэг газар их бууны сум байгаа тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ
 
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб, Тагнуулын хэлтсийн алба хаагчид газар дээр нь очиход 9 ширхэг 82 мм-ын миномётын 6 ширхэг, 115 мм-ын “Д-30” загварын их бууны сургуулийн 9 ширхэг сум байсныг элстэй хайрцагт хийсэн байжээ. 
 
Үүнийг энэ сарын 19-ний өдөр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Тэсэрч дэлбэрэх бодис” хайгуул устгалын бүлэг ажиллаж устгал хийхээр болсон.  

Шивээговь сумаас миномёт, их бууны сум олджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ