Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Санто” хотхонд хог шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 09:12 цагт очиход 1 дүгээр давхраас 16 дугаар давхар хүртэлх цахилгаан дамжуулах кабел утас шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Утаажилтын бүсээс 75 иргэнийг гаргасан бөгөөд бага зэрэг угаартсан 8 иргэнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн баайна.
“Санто” хотхонд цахилгаан дамжуулах кабел утас шатаж, найман иргэн угаартаж эмнэлэгт хүргэгджээ |
|