Цасан шуурганд төөрсөн 10 иргэн эсэн мэнд олджээ

2021-04-17,   280

Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутгаар дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 18-20м/с-ийн хүчтэй цасан шуурга шуурчээ. Шуурганы улмаас хилийн зурваст нутагладаг долоон малчин өрхийн 10 хүн сураггүй болсон юм. Хилийн 0184 дүгээр ангийн хилчид 18 цагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэдийг эсэн мэнд оллоо. Мөн хариуцсан хэсгээр шуурганд уруудаж улсын хилд тулсан нийт 6400 гаруй толгой малыг тогтоон барьж, иргэдэд учирч болох 2 тэрбум орчим төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.


Цасан шуурганд төөрсөн 10 иргэн эсэн мэнд олджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ