Улаанбаатарт хатуу хөл хорионы дэглэмд шилжээд долоо хоног өнгөрч байна. Гэвч хөл хорио үр дүнгүй байгаа талаар шүүмжлэлүүд гарч байна.
Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Бүх нийтийн бэлэн байдал гэдэг нь хөдөлгөөн бүрэн зогсох ёстой. Өнөөдөр бол хөдөлгөөний эрчим хэвийн үеийнхээс ялгаагүй байна. Иргэд бүрэн хөл хорионд орохгүй байна. Хэрэв бид хөл хорионы дэглэм болоод халдвар хамгааллаа сайн барьж чадах юм бол улсын баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх боломжтой. Өнөөдөр тэвчсэн тэвчээр, дараагийн аз жаргал амьдрах нөхцөл боломжийг бий болгоно" гэлээ.
Л.Баттөр: Хөл хорионы дэглэмээ сайн барьж чадвал улсын баяр наадмаа дэлгэр сайхан тэмдэглэх боломжтой |
|