"Ховд" голын мөсөн дээр хүний цогцос байна гэсэн дуудлага иржээ

2021-04-18,   315

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн "Их булан" гэдэг газар "Ховд" голын мөсөн дээр хүний цогцос байна гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 14:02 цагт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:11 цагт очсон байна. Тодруулбал, тус сумын харьяат 42 настай эмэгтэй Ж-ийн цогцос голын мөсөн дээр байсныг гаргаж, Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.


"Ховд" голын мөсөн дээр хүний цогцос байна гэсэн дуудлага иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ