Сүүлийн долоо хоногт коронавирусийн халдварын улмаас 22 хүн эндлээ

2021-04-18,   301

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1340 тохиолдол бүртгэгдэж,  эмчлүүлж байсан гурван иргэн эндсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тоо 21,995, нас баралтын тоо 44 болов. Нийт бүртгэгдсэн нас баралтын 50 хувь нь буюу 22 нь сүүлийн нэг долоо хоногт бүртгэгдлээ. Тодруулбал, 
 
Даваа гарагт-3
Мягмар гарагт-2
Лхагва гарагт-2
Пүрэв гарагт-2
Баасан гарагт-6
Бямба гарагт-4
Ням гарагт-3 иргэн коронавирусээр энджээ. 
Халдварын улмаас эндэж буй иргэдийн ихэнх нь архаг хууч өвчтэй, коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр өвдсөн ахмад настай иргэд байгааг ЭМЯ-ны мэдээллээр хэллээ.  

Сүүлийн долоо хоногт коронавирусийн халдварын улмаас 22 хүн эндлээ
Шинэ мэдээ