Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Цагдаа” хотхоны 13/7 дугаар байрны тагтан дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 22:57 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7 км замыг туулан 23:06 цагт очиход тус байрны иргэн 38 настай эрэгтэй Ц-г тагтан дээрээс үсрэх гэж байсныг ярилцлага хийн буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.
38 настай эрэгтэй байрны тагтан дээрээс үсрэг гэж байсныг ярилцаж, буулгажээ |
|