Хөл хориог сунгах уу?

2021-04-19,   440

Энэ сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн.  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд голомтыг хумьж тархалтыг хязгаарлах зорилго тавьсан.
 
Хатуу хөл хорио тогтоохгүй бол  04 дүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид гаргасан байна. Иймээс эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа.Тэгвэл өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсөж, нас баралт нэмэгдсээр байна. Иймээс холбогдох албаныхан хөл хориог дахин 14 хоногоор сунгах санал гаргаад байгаа юм. 
 
Тухайлбал,  ХӨСҮТ-ийн захирал Баттөр "ХӨСҮТ болон ЭМЯ анхнаасаа 28 хоног буюу өвчний хоёр нууц хугацааны турш хөл хорио тогтоох санал гаргасан. Коронавируст халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хэдийгээр хөл хорио тогтоосон ч ойрын хавьтал болсон, нууц хугацаандаа байсан иргэдийн илрүүлэлт их хэмжээгээр гарч, халдвар авсан хүмүүсийн тоо өдөр тутам өсөж байна. Хөл хорионы төгсгөлд нас баралт нэмэгдэх магадлалтай. Хөл хорионы төгсгөлд нас баралтын тоо буурахгүй, нас баралт нэмэгдсэн тохиолдолд бид дараа дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлага үүснэ" хэмээсэн. 
 
Иймээс халдварын тоо буурахгүй байгаагаас үүдэн хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Хөл хорио тогтоох эсэхийг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Хөл хориог сунгах уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-19 12:31:05
    Зочин: Бүх хүн гэртээ байхад хаанаас тийм олон хүний шинжилгээ аваад байгааг ойлгох ухаан хайрлаач
Шинэ мэдээ