Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн “Булнаа” гэдэг газар энэ сарын 18-ны өдрийн 08:00 цагийн орчим малдаа явганаар яваад сураггүй болсон.
Иймээс аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Байгаль орчны байцаагчаар ахлуулсан алба хаагчид орон нутгийн иргэд 04.20-ны өдрийн 08:20 цагаас эхлэн иргэн Ц /15 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүлэн тус багийн “Хүрэн булгийн-Ам”, “Цохиот” гэдэг газарт 10 км-ын тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Иймээс эрлийг ажиллагааг өнөөдөр өглөөнийг 07:00 цагаас эхлүүлжээ.
Явганаар малд яваад сураггүй болсон хүүг эрэн хайсаар байна |
|