Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдад олгох урамшууллын зардлыг батлах тухай, “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах талаар хэлэлцэж аж.
Мөн коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Эх сурвалжийн мэдээллээр УОК-оос хатуу хөл хорионы дэглэмийг долоо хоногоор сунгах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан байна.
Хөл хориог долоо хоногоор сунгах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулжээ |
|