Ахлагчаа буудан хөнөөсөн хоёр цэргийн ангийн захирагчийг чөлөөлжээ

2021-04-21,   347

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг энэ сарын 08-ны өдөр /2021.04.08/ гарсан.
 
Хоёр цэргийш хэрэг гарснаас дөрөв хоногийн дараа баривчилсан. Хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас шалгаж байгаа юм.
 
Тэгвэл уг хэрэгт холбогдуулан тус ангийн захирагч, хурандаа  Н.Батсайханыг чөлөөлөх шийдвэрийг ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн гаргажээ. Түүний оронд Баян-Өлгий аймаг дахь хилийн 0285 дугаар ангийн захирагч, хурандаа В.Батжаргалыг томилсон байна.

Ахлагчаа буудан хөнөөсөн хоёр цэргийн ангийн захирагчийг чөлөөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ