ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр коронавируст халдварын мутацад орсон шинэ төрлийн коронавирусийн халдвар орж ирсэн эсэхэд хэвлэлд тайлбар өгчээ.
Тэрбээр "ХӨСҮТ-өөс вирусийн геномын дарааллыг тогтоодог холбогдох аппаратыг оруулж ирэхээр ажиллаж байна. Японд гурван вирусологич энэ чиглэлээр сургалтад хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл дотооддоо шинжилдэг болох ажил маань хожуу л хийгдэж байна. Гэхдээ урьдчилсан байдлаар Япон, Солонгос руу дээж явуулж, мутацад орсон вирус байгаа эсэхийг судлуулж байгаа. Энэ долоо хоногтоо багтаад шинжилгээний хариу ирэх байх гэж бодож байна" гэв.
Л.Баттөр: Манайд мутацад орсон вирус байгаа эсэхийг Япон, Солонгос руу дээж явуулж судлуулж байна |
|