Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хал цэргүүд шинэ цэргүүдээ дэглэж буй бичлэг 2021 оны хоёрдугаар сарын 26-нд цахим орчинд тархсан.
Тэгвэл уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгаж дуусжээ. Шалгалтаар цэргийн албанаас халагдсан иргэн М, Э, О нар энэ хэргийг үйлдсэнийг тогтоож, прокурорт шилжүүлсэн байна. Харин хяналтын шатны прокурор тэднийг Эрүүгийн хуулийн 28.3-1, 28.4-1-т заасан үндэслэлээр тус тус яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тус заалтуудаар зургаан сараас нэг жил хүртэл хорих ял сонсдог.
Цэрэг дэглэсэн этгээтүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ |
|