Б.Батчулууны "онигоо"-нд нэр дурьдагдсан хохирогч эмэгтэй мэдүүлэг өгсөн үү?

2021-04-21,   590

Никитон хамтлагийн Б.Батчулуун нь дуучин С.Сэрчмаагийн лайвын үеэр нэгэн танил нь архидан согтуурч, улмаар нэгэн бүсгүйг согтууруулж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон үед нь хүчирхийлсэн байж болзошгүй зүйлийг ярьж, үл таних бүсгүйг тэд доромжлон инээлдсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байгаа билээ. 
 
Тэгвэл уг хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Хэргийг харьяаллын дагуу Налайхын цагдаагийн газарт шилжүүлэн шалгаж байгаа. Шалгагдаж буй хэргийг прокурорын зөвшөөрөлтэй өгнө" хэмээсэн юм.
 
Одоогоор Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас уг хэрэгт хамаарал бүхий хэд хэдэн хүнийг дуудаж мэдүүлэг авсан бөгөөд үүн дотор хохирогч эмэгтэй байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
 

Б.Батчулууны "онигоо"-нд нэр дурьдагдсан хохирогч эмэгтэй мэдүүлэг өгсөн үү?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ