Н.Учрал гишүүний биеийн байдал сайжирч, ажилдаа эргэн оржээ

2021-04-21,   633

Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын гишүүн Н.Учралын бие өвдөж: эмчилгээ хийлгээд ирсэн. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө биеийн байдал сайжирч байгаа тухайгаа цахим хуудаснаа мэдэгдсэн билээ.
 
Тэгвэл эрхэм гишүүн эмчилгээний хажуугаар хурал, зөвлөгөөнд цахимаар сууж эхэлсэн байна.
 
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал гишүүн маань өчигдрөөс /2021.04.20/ ажилдаа орж, БШУЯ-ны Инновац технологийн газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын төлөөлөлтэй цахим уулзалт хийн, инновацыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон байна.
 
Өнгөрсөн оны сүүлчээр бие нь өвдөж, гадаадад эмчлүүлж байгаад ирсэн Н.Учрал гишүүн ердөө хэдхэн хоногийн өмнө өөрийн цахим хуудсаараа дамжуулан биеийн байдал сайжирч байгаа тухайгаа дэлгэсэн байдаг.
 
Н.Учрал гишүүн нэлээдгүй жин хаяж, танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн хэдий ч биеийн байдал нь өдрөөс өдөрт сайжирч байгаа хэмээсэн билээ.
 
Гишүүн маань ажилдаа алгуурлалгүйгээр орсон ба хурал зөвлөгөөндөө цахимаар сууж, "Монголын инновацын 7 хоног" арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцжээ.

Н.Учрал гишүүний биеийн байдал сайжирч, ажилдаа эргэн оржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ