Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн “Булнаа” гэдэг газар 15 настай эрэгтэй хүүхэд энэ сарын 18- нд малдаа явганаар яваад сураггүй болсон тухай мэдээллийг хүргэж байсан.
Тэгвэл аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр өдрийн 10:55 цагт иргэн Ц -гийн цогцсыг гэрээс нь 800 метрийн зайтай модон дотроос олжээ. Хүү өөрийгөө боомилж нас барсан байдалтай олдсон байна.
Төв аймагт алга болсон 15 настай хүү өөрийгөө боомилж нас барсан байдалтай олджээ |
|