Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон харамсалтай хэрэг гарчээ.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байгаа аж.
Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч иргэн 38 настай, эрэгтэй Ү, 16 настай, эрэгтэй Б, 3 настай, эрэгтэй А нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарчээ.
Харин иргэн 62 настай, эрэгтэй Т, 50 настай, эрэгтэй Ц, эрэгтэй Г нас тодорхойгүй, 38 настай, эмэгтэй У, 32 настай, эмэгтэй У, 8 настай, эмэгтэй Б, 5 сартай, эмэгтэй А нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж өнөөдөр өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Завь хөмөрч, гурван хүн эсэн мэнд эрэг дээр гарч, долоон хүн осолджээ |
|