"АстраЗенека" вакцины 50400 тунг хүлээн авлаа

2021-04-22,   232

Өчигдөр  "АстраЗенека" вакцины 50400 тунг хүлээн авчээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нийгмийн сүлжээндээ "Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу Монгол Улс "АстраЗенека" вакцины ээлжит 50400 тунг хүлээн авч байна. Дөнгөж сая /2021.04.21/ 22.59 цагт вакцин тээвэрлэсэн Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
 
Түүнчлэн БНХАУ-ын Синофарм компаниас "ВероСелл" вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900 мянган тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна" гэжээ.

"АстраЗенека" вакцины 50400 тунг хүлээн авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ