Энэ сарын 25-ны 00:00–04:00 цагийн хооронд банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсоно

2021-04-22,   240

2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00–04:00 цагийн хооронд банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсохыг Монголбанкнаас мэдээллээ.
 
Монголбанк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт гүйлгээний төрлүүдийг дэмжих зорилгоор дэд бүтэц, програм болон техник хангамжийн шинэчлэлүүдийг хийж байна. Тус төслийн хүрээнд банк хоорондын төлбөрийн картын системийг шинэчлэх ажлыг дээрх хугацаанд хийх аж.
 
Дээрх хугацаанд төлбөрийн картын ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээ түр зогсоно. Харин банкуудын интернет банк, мобайл банк, цахим банкны гүйлгээ хэвийн ажиллах аж. 

Энэ сарын 25-ны 00:00–04:00 цагийн хооронд банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ