Т.Доржханд: АН-ынхан та нарт Х.Баттулгаас өөр зоригтой хүн байхгүй юм уу?

2021-04-22,   390

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж, гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ асуудлаар тав хоногийн завсарлаг хүслээ. Харин УИХ-ын дарга хуулийн хугацаа асуудал  гэдгийг тайлбарлаад 16:00 цаг хүртэл завсарлага өгсөн юм. 
 
Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд " ХҮН бол та нар шиг хуйвалдаж, худлаа ярьж, үнэт зүйлээ худалддаггүй. Х.Баттулга, У.Хүрэлсүх нарыг "хайр сэтгэл"-тэй байх үед бид энэ асуудлыг тавьсан шүү. Ерөнхийлөгчид нэр дэвших насны босго 45 байсныг 50 болгоход 100 гаруй мянган залуусын эрх зөрчигдсөн. Монголд өнөөдөр хууль дээдлэх ёс байх ёстой гэдэг дээр энэ асуудлыг тавьсан юм. Улсын ашиг чухал байгаа тохиолдолд бид хэнтэй ч байсан нэгдэнэ. АН-ынхан та нарт Х.Баттулгаас өөр зоригтой хүн байхгүй юм уу? Бид зөв ёс зүйтэй У.Хүрэлсүхээс дээр хүнийг дэвшүүлнэ. Бид МАН-тай нэгдээгүй" гэлээ.

Т.Доржханд: АН-ынхан та нарт Х.Баттулгаас өөр зоригтой хүн байхгүй юм уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ