Нийслэл цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч "Улаан төвшин"-нд шилжсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга нийт шүүгчдийг цуглах үүрэг өгөв.
Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх юм.
Гэхдээ Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн. Иймаээс өнөөдрийг дуустал тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа юм. Иймээс Улсын дээд шүүхийн нийт шүүгчид өнөөдөр цуглах боломжгүй юм. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжилсан байна.
Мөн цар тахлын үеийн холбогдох журмын дагуу Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгааг Дээд шүүхээс тодотгожээ.
Дээд шүүхийн шүүгчид цугларч, Ерөнхийлөгчийг хүлээж авах боломжгүй гэжээ |
|