Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр коронавируст халдварын тоо буурахгүй, нас баралт нэмэгдэж нөхцөл байдал хүнд байгааг онцлон дурьдлаа.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1264 хүнээс коронавируст халдвар илэрсэн бол 486 хүн эдгэрсэн байна. Харин коронавируст халдвараар найман хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар нийт эмчлүүлж байгаа хүмүүсийн 1374 хүнд,351 хүн хүндэвтэр, 64 хүн маш хүнд байна.
Б.Ууганбаяр: Нөхцөл байдал үнэхээр хүнд байна |
|