Аварга А.Сүхбат хөл хорионы дэглэм зөрчсөн талаар мэдээлэл оны дараахан шүүмжлэл дагуулсан. Тэгвэл түүний дүү А.Баттөгс нь хил зөрчсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд Замын цагдаагийн гэрээт хэлтсийн дарга, хурандаа С.Батсүх нарыг хууль зөрчсөн хэргээр шалгаж эхэлсэн байна.
Энэ сарын 10-11-нд хурандаа С.Батсүх, "Гашуун Сухайт Авто Зам" ХХК-ийн Ж.Майбаяр, А.Сүхбат аваргын дүү, "Тайван зогсоол"-ын дарга А.Баттөгс архидан согтуурч шөнө нь хууль бусаар хил давж, эд зүйл нэвтрүүлсэн байж болзошгүй тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Тэднийг ийнхүү хил зөрчсөн үйлдлийнхээ дараа хилийн цэргүүдээс зугтахыг завдсан гэх ч мэдээлэл байна. Ямартай ч аваргын дүү болон холбогдох дарга нартай холбоотой хил зөрчсөн асуудлыг хууль хяналтынхан шалгаж эхэлжээ.
А.Сүхбат аваргын дүү, Цагаан дахь дахь цагдаагийн дарга нар архидан согтуурч, хил зөрчсөн үү? |
|