Цахим сүлжээнд “Карантин-14" шоу, нэвтрүүлгийг хийхэд Засгийн газраас 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн гэх мэдээлэл түгээд буй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг тайлбар хийлээ.
Тэрбээр "Карантин-14” шоу, нэвтрүүлгийг хийхэд Засгийн газар, УОК-оос буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг гараагүй. Ийм төсөв байхгүй. УИХ төсвийг баталж, хянадаг. Телевизүүдийн удирдлагууд нийлж мэдэгдэл хийсэн байсан. Долоон телевиз хамтран уг контентыг хийж байгаа. Үндэсний томоохон татвар төлөгч компаниуд санхүүжүүлсэн байсан. Хөл хорионы үед үзэгчдийн үзэх зүйлтэй байлгахын тулд санаачлан, хийж байгаа контент гэдгийг уг компаниуд хэлсэн. Албан ёсоор хэлэхэд Засгийн газар ямар ч санхүүжилт гаргаагүй” гэв.
Ц.Ганзориг: "Карантин-14” шоу, нэвтрүүлэгт Засгийн газраас нэг ч төгрөгийн санхүүжилт хийгээгүй |
|