Үндсэн цэс
Toggle navigation
Нүүр хуудас
Нүүр хуудас
Улс төр
Сенсаци мэдээ
Сенсаци Live
Дэлхий дахинд
Мэдээлэл
М.Анхцэцэг азийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2021-04-25,
460
Жиргэх
Хуваалцах
Ташкент-2021" хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жингийн тэмцээн хэдхэн хоромын өмнө өндөрлөлөө.
Энэ жинд манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг-ын амжилтаар мөн хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэрбээр олимпийн эрх авахад ойртоод байна.
Харин энэ жинд БНХАУ-ын тамирчид тэргүүн байр булаацалдаж Ван Жоу Юй 126+160=286 кг-аар тэргүүллээ.
Ван Жоу Юй (БНХАУ) 126+160=286 кг
2. Кан Юэ (БНХАУ) 118+155=273 кг
3. Мөнхжанцангийн Анхцэцэг (Монгол) 111+136=247 кг
Сонирхуулахад, энэ жингийн дэлхийн дээд амжилт "Паттаяа-2019" ДАШТ-ий үеэр тогтоогдож, БНХАУ-ын Ли Вень 146+186=332 кг-аар тогтоож байжээ.
М.Анхцэцэг
М.Анхцэцэг азийн аваргаас хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ