БНСУ-Д ОРШИН СУУХ 5 МОНГОЛ ИРГЭН БҮЛЭГЛЭН ЗОДООН ХИЙЖЭЭ

2021-04-25,   387

БНСУ-д оршин суудаг таван монгол иргэн өнгөрсөн сард гудамжинд бүлэглэн зодоон хийсэн байна. 
 
Одоогийн байдлаар хэрэг прокурорын байгууллагад шилжсэн талаар тус улсын цагдаагийн газар Пүрэв гаригт мэдээлжээ.
 
Тодруулбал, манай улсын 5 иргэн өнгөрөгч гуравдугаар сарын 7-ны өдрийн 20:40 цагийн орчимд Сөүл хотын Улжиро сага метроны буудлын ойролцоо бүлэглэн зодолдсон байна.
 
Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсаныг тогтоосон байна. Зодоон хийсэн 5 иргэний нэг нь тус улсад хууль бусаар оршин суудаг нь тогтоогдсон тул хууль бусаар оршин суудаг иргэнийг Сөүлийн Янгчон дүүргийн Цагаачлалын албанд хүлээлгэн өгсөн байна.
 
Сөүлийн цагдаагийн газраас эдгээр таван иргэнийг эд хөрөнгийн хохирол учруулж, бүлэглэн танхайрсан хэргээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Хэдий талууд харилцан тохиролцсон ч Хүчирхийллийн тухай хуулийн дагуу яллан, хэргийг прокурорт шилжүүлсэн" хэмээн цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ.

БНСУ-Д ОРШИН СУУХ 5 МОНГОЛ ИРГЭН БҮЛЭГЛЭН ЗОДООН ХИЙЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ