Цар тахлын улмаас иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ заавал PCR шинжилгээ шаардаж байхыг шаардаж багйаа. Тэгвэл иргэд эрүүл мэндийн салбараар үйлчилүүлэхэд PCR шинжилгээ шаардлагагүй болсон байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нийгмийн сүлжээндээ "Цар тахлын халдварын нас баралтын 90 хувь нь 50-с дээш насны, архаг өвчтэй хүмүүс байна. Тусламж оройтож байгаа тул шинж тэмдгээр оношлох стратеги рүү шилжсэн. PCR хүлээх шаардлагагүй. Иргэн та өөрт эрсдэлтэй шинж тэмдэг илэрвэл аль ч эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжаар үзүүлэх боломжтой" гэжээ.
Л.Баттөр: Эрүүл мэндийн тусламж авахад PCR шинжилгээ шаардлагагүй |
|