Б.Пүрэвдорж: Дахиж ийм үйлдэл хийхгүй

2021-04-26,   282

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 19-ний шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ноцтой зам тээврийн осол гаргасан. 
 
Ослоос үүдэн өнгөрсөн долоо хоногт акттай гэсэн шалтгаанаар байнгын хороо чуулганы хуралдаан оролцоогүй юм. 
 
Тэгвэл гишүүн Б.Пүрэвдорж нийгмийн сүлжээндээ "Би хариуцлагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн.
 
 Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй" хэмээн бичсэн байна.

Б.Пүрэвдорж: Дахиж ийм үйлдэл хийхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ