Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзий багийн “Гозгор цахир” гэдэг газар энэ сарын 25-ны өдрийн 11:00 цагийн орчим Эрдэнэ сумаас Чандмань сум руу явган явсан 2 хүн сураггүй болжээ.
Иймээс тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн 40 настай эрэгтэй, 21 настай эрэгтэй Б нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, энэ сарын 26 буюу өчигдөр өдрийн 10:29 цагт Чандмань сумын 2 дугаар багийн “Хүнхэрийн-Ам” гэдэг газраас цогцсуудыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна.
Эрдэнэ сумаас Чандмань сум руу явганаар явсан 2 хүн нас барсан байдалтай олджээ |
|