Өнгөрсөн сараас эхлэн Эрээнээс ирэх ачаа тээвэр гацаанд орсон. Өнөөдөр ч Замын-Үүдээс Эрээн лүү цөөн тооны машин орж байгаа. Энэхүү цөөхөн машин орж байгаа үйл явц, тээврийн жолооч нар үнээ нэмж, бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөл үүсгэхэд гол нөлөө үзүүлж байна гэх хэсэг ч байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар тойрогтоо ажиллаж үеэр дээр үйл ажиллагааг хариуцаж байгаа хүмүүст хатуухан анхааруулга өгсөн байна. Энэ үеэр тээврийн жолоочдын золбин хэмээн нэрлэсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Тодруулбал УИХ-Ын гишүүн Б.Дэлгэрсайхан "АТҮТ-ийн дарга А.Хатансайхан, цагдаагийн дарга та хоёр Улаанбаатараас ковид зөөвөрлөж ирвэл хариуцлага хүлээнэ шүү. Та нар машин гаргахдаа гарамгай улсууд хойноо очиж амьдаач. Яагаад хил дээр амьдраад байгаа юм. Та нар мал бааз дээр байх ёстой юм байгаа биз дээ? Мал баазыг дамжин өнгөрүүлэх цэг болгоё гээд байсан. Т.Энхтүвшин бид хоёр тэр хятадыг нь олж дарамталж бараг хувийн өмчийн дээрэмдэж байгаад л болгосон. Одоо тэндээ очиж ажлаа хийгээч, яагаад хил дээр байгаад байгаа юм бэ? Та нар тэндээ очиж амьдраач. Энэ Улаанбаатараас ирж байгаа золбин жолооч нар чинь өвчин чирж ирнэ шүү. Энэ мафийн чинь сүлжээний хүмүүс. Дорноговийн жолооч нар зөөгөөд ирчихнэ гэж би бодохгүй байна. Улаанбаатар ороход нэг л үнэ хэлээд явдаг баймаар байна. Үнэн дээр хяналт тавихыг АТҮТ-ийн газрын дарга, цагдаагийн дарга хоёрт анхааруулж байна. Тээврийн жолооч нар таван саяар хот ороход л болж байна шүү дээ. Ямар даварчихсан юм бэ" гэгчлэн ярьжээ.
Б.Дэлгэрсайхан: Тээврийн жолооч нар таван саяар хот ороход л болно, ямар даварчихсан юм бэ? |
|