Үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн "Хүчит шонхор" захыг 29 сая төгрөгөөр торгосон ч, торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ

2021-04-27,   453

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Хүчит шонхор" захыг 29 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. 
 
Тус зах нь Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй, төөрөгдүүлэх, үгсэн хуйвалдаж үнэ тохирч худалдаалан НОЁЛОХ үйл ажиллагаа явуулж, махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон  байна.  Иймээс жилийн борлуулалтын орлогын хувиар буюу 29140676 (хорин есөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан) төгрөгөөр торгосон байна. 
 
Гэвч "Хүчит шонхор" захын удирдлагууд энэ торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.

Үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн "Хүчит шонхор" захыг 29 сая төгрөгөөр торгосон ч, торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ