Узбекистаны Ташкент хотноо туялзуур сэлэмний Ази, далайн орнуудын олимпийн эрхийн тэмцээн явагдаж, Монгол Улсаас эх орноо төлөөлөн ганцаараа оролцсон спортын мастер Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ.
Энэ жил 22 нас хүрч буй Б.Анхзаяа нь туялзуур сэлэмний төрлөөр тивийн тэмцээнүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж, урьдчилсан шатанд 3 ялж, 3 ялагдснаар хасагдах шатанд долдугаар байраар шалгаран өрсөлдсөн юм. Тэрбээр хасагдах шатанд Филиппиний Ханиел Абеллаг 15:3-аар илт илүүрхсэн бол хүрэл медалийн төлөө хэсэгтээ нэг ч ялагдаагүй байсан Вьетнамын Нгуен Пон Кимийг 15:14-өөр ялжээ. Гэвч хагас шигшээд Казахстаны Ульяна Благанскаяатай тулалдаж эцсийн мөчид 15:14-өөр ялагдал хүлээн, хүрэл медалийн эзэн боллоо.
Энэхүү тэмцээн нь олимпийн ганцхан эрх олгох байсан бөгөөд зөвхөн алтан медаль авсан тамирчин нь ирэх зун Токиог зорих байсан юм. Улмаар Сингапур улсын тамирчин Казахстаны Ульяна Благанскаяг 15:12-оор ялснаар алтан медаль, олимпийн цорын ганц эрхийг авчээ.
Б.Амарзаяа туялзуур сэлэмний төрлөөр олимпийн эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ |
|