ШУУРХАЙ МЭДЭЭ : Эмнэлгийн ажилчид QR кодгүй, цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцохоор боллоо

2021-04-27,   421

Нийслэлд тогтоосон хатуу хөл хориог ирэх тавдугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан. Улмаар энэ хугацаанд үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын алба хаагчид (ЗК кодоор авто замын хөдөлгөөнд тодорхой хязгаартай (өглөө 07:00-09:00, орой 17:00-20:00) оролцож буй.
 
Харин эмнэлгийн байгууллагад ажилладаг иргэдэд энэхүү цагийн зохицуулалт нь тохирохгүй байгаа талаар эх сурвалжууд мэдэгдэж буй. Тэгвэл эмнэлгийн байгууллагын ажилчдаас код шаардахгүйгээр.. цагийн хязгаарлалтгүй авто замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна.
 
Энэ талаар ЭМЯ-наас албан тоот гарч "Төрөлжсөн мэргэжлийн төв.. Тусгай мэргэжлийн төв,. аймаг. нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга. захирал" нарт хүргүүлсэн байна.
ЭМЯ-ны албан тоот

ШУУРХАЙ МЭДЭЭ : Эмнэлгийн ажилчид QR кодгүй, цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцохоор боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ