Цаг уур аюулт үзэгдлийн улмаас хүний амь эрсэдсэн тохиолдлууд хэд хэд гарлаа. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Хүрэмтийн-Ам” гэдэг газар 16 настай иргэн Л нь энэ сарын 25-ны өдрийн 12:30 цагийн орчим Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэрлүүгээ явна гэж мотоциклтой гараад сураггүй болсон.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Л-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, энэ сарын 26-ны өдрийн 17:50 цагт “Нар-Уулын худаг” гэдэг газар унаж явсан мотоциклыг олсон.
Харинэ өчигдөр өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 09:30 цагт Дэлгэр сумаас баруун урд зүгт 50 км-т “Хүрэмтийн-Амны Огторгоны бууц” гэдэг газраас цогцсыг олжээ.
Гэрлүүгээ явахаар мотоциклтэй гарсан хүү нас барсан байдалтай олджээ |
|