УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас Б.Сүндэръяа нь нэр хүндэд халдаж байна гэсэн гомдлыг бас гаргасан тухай мэдээллийг хүргэсэн.
Тэгвэл иргэн Б.Сүндэръяагаас ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гаргасан УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдох гэмт хэргийн талаарх гомдолд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа талаар мэдэгджээ.
Уг гомдлыг тус албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа дуусаагүй байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас Б.Сүндэръяа нь нэр хүндэд халдаж байна гэсэн гомдлыг бас гаргасан. Цагдаагийн байгууллагаас эдгээр гомдлуудыг нэгтгэн шалгаж байгаа аж.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх ярилцлага, нэвтрүүлэг гарсан бөгөөд уг мэдээллийг мөн адил хуулийн дагуу шалгахаар болжээ.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх асуудлыг шалгана |
|