Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж, холбогдох материалыг Дээд шүүхэд хүргүүлсээд байгаа.
Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулан МАН-ын дарга У.Хүрэлсүх "Өдрийн сонин"-ны өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа "Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Догсомын Бодоо, Солийн Данзан, Юмжаагийн Цэдэнбал зэрэг эх орончид, бидний өвөг дээдсийн цусаа урсгаж, хөлсөө дуслуулж байгуулсан, тусгаар тогтносон төр улсынхаа зуун жилийн түүх рүү улсын Ерөнхийлөгч хүн хүндэтгэлгүй хандсанд их л харамссан даа.
Хэрэв ийм зүйл болдог бол Монголын ардчилал, Монголын эрх чөлөөт нийгэм нуран унаж, нэг хүний дарангуйлал тогтох байх.
Харин манай ард түмэн тайван замаар олж авсан энэхүү ардчиллаа нүдний цөцгий мэт хамгаалах ёстой юм шүү" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
У.Хүрэлсүх: Төр улсынхаа зуун жилийн түүх рүү улсын Ерөнхийлөгч хүн хүндэтгэлгүй хандсанд их л харамссан даа |
|