Коронавируст халдварын эсрэг вакцины I, II тунгаа хийлгэсэн иргэд https://vis.health.gov.mn/surv... холбоосоор сертификат авах боломжтой болжээ.
Сертификатыг авахдаа өөрийн регистрийн дугаараа оруулж, ашигладаг утасны дугаартаа баталгаажуулах код авч нэвтэрнэ. Ингэснээр таныг хэзээ, хаана вакцинд хамрагдсан тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд "Сертификат хэвлэх" гэсэн хэсгээс хэлээ сонгон вакцины сертификатаа авна. Энэхүү сертификатыг нь англи болон монгол хэл дээр хэвлэх боломжтой.
Ингэснээр тухайн иргэд хөл хорионы дараа орон нутагт зорчих эрхтэй болох юм.
Вакцины хоёр дахь тундаа хамрагдсан иргэд орон нутагт зорчих эрхтэй |
|