Халдварын бүсэд ажиллаж байсан сувилагч өндрөөс унаж амиа алджээ

2021-04-29,   305

Өнгөрсөн шөнийн 00.23 цагийн орчимд өндрөөс хүн уналаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. 
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай иргэдийг хүлээн авч, эмчилж байсан тасгийн сувилагч зургаан давхрын цонхоор унаж, амиа алдсан байна.           
 
  ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: 
 
-Өчигдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст УНТЭ-ийн гадаа, өндрөөс унасан байдалтай хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Амь хохирогч 42 настай, эмэгтэй байсан. Хэргийн урьдчилсан үзлэгээр тус эмнэлгийн зүүн жигүүрийн зургадугаар давхраас унасан байж болзошгүй гэж үзэж байна. Зургадугаар давхар нь ковидтой хүмүүсийг эмчилж буй давхар байгаа. 

Халдварын бүсэд ажиллаж байсан сувилагч өндрөөс унаж амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ