Нас барсан шалтгааныг тодруулахаар эмч, сувилагчдаас мэдүүлэг авч эхэлжээ

2021-04-30,   476

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн барилгын зүүн жигүүр буюу шинээр баригдсан өргөтгөлийн хэсгээс сувилагч унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоогоор Уг хэргийн шалтгаан, нөхцлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. 
 
Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Амь хохирогч нь 42 настай Э гэж хүн байсан. Одоо шалгалтын ажиллагаа явагдаж байна. Гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч, шалтгаан нөхцлийг тодруулж байна. Үзлэгээр зургаан давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Прокурорын хяналт дор цагдаагийн байгууллага нарийвчлан шалгаж байна” гэсэн юм. 
 
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаачид сэтгэл санааны хувьд ямар нэгэн таагүй зүйл ажиглагдаагүй. Хэвийн ажиллаж байсан аж. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаачид сэтгэл санааны хувьд ямар нэгэн таагүй зүйл ажиглагдаагүй. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаачид сэтгэл санааны хувьд ямар нэгэн таагүй зүйл ажиглагдаагүй. 
 
Одоогоор нас барсан шалтгааныг тодруулахаар эмч, сувилагчдаас мэдүүлэг авч эхэлжээ.

Нас барсан шалтгааныг тодруулахаар эмч, сувилагчдаас мэдүүлэг авч эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ