УИХ-ын даргын зүгээс УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгсөн. УИХ-ын дарга уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзэж байна гэсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Ц.Анандбазартай холбоотой асуудлаар “Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа бол үүнийг ёс зүйн хүрээнд шийдэхгүй бөгөөд эрүүгийн гэмт хэрэг шалган шийдвэрлэдэг журмаар хуулийн байгууллагууд шийдвэрлэх учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Улсын Их Хурал хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглосон байдаг. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийн тухайд бол иргэний хүсэлтээр манай байнгын хороо шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариулт өгчээ.
Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Ц.Анандбазарын асуудлыг хэлэлцэх боломжгүй гэв үү? |
|