Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвсэлүүд өнөөдрөөс ирэх сарын сарын 2-ны хооронд нэр дэвшигчээ тодруулж, ирэх сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.
Өнөө жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д МАН, АН гэсэн хоёр нам, МАХН, ИЗНН, МУНН-ын "Та, бидний эвсэл", ХҮН, МСДН, Зүй Ёс Намын "Зөв хүн-Электорат" эвсэл гэсэн хоёр эвсэл буюу нийт дөрвөн субьект Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй байгаа.
Үүнээс МАН У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх нь тодорхой бол АН өнөөдөр нэр дэвших сонирхолтой хүмүүсээ бүртгээд, цахим сонгууль явуулах хэлбэрээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ албан ёсоор тодруулахаар болсон. МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг дэмжиж орохоо мэдэгдсэн.
Харин ХҮН, МСДН, Зүй Ёс Намын "Зөв хүн-Электорат" эвсэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, "Сонгдо" эмнэлгийн захирал, эмч Б.Болдсайхан нарыг санал болгож буй бол "Зөв хүн-Электорат" эвслийн нэг субьект МСДН-ын дарга А.Ганбаатар нийтлэлч Баабарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гаргажээ.
Нийтлэлч Баабарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гаргажээ |
|