Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1356 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрээс 28 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Үүний 20 нь Энэтхэг улсаас ирсэн иргэд байгаа юм. Үүний 19 нь Дорноговь аймагт тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаа бол нэг хүн Улаанбаатарт тусгаарлагдсан байна.
11 цагийн мэдээллээр 923 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол найман хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1356 тохиолдол бүртгэгдлээ |
|